Монгол хэлний их тайлбар толь
[orqiqu]
орхих
Тайлбар
- үлдээх, хоцроох; гурван хүнээ буудалд орхисон ажээ; наад түлхүүрээ энд орхичих! 2. хаях, гээх; бээлийгээ тэднийд орхичихжээ; 3. болих, огоорох, хаях; тамхиа орхих; 4. гартаа барин сэгсэрч хаях, унагах; шагаа орхих; шоо орхих; 5. лам хүний орхимжоо нөмрөх; орхимж орхих; 6. туслах үйл үг, нэгмөсөн, бүрмөсөн үйлдэх, хийх; бичиж орхих; мартаж орхих; хэлж орхив; унтаж орхив.