Монгол хэлний их тайлбар толь
[shibag-a]
шавга
Тайлбар
- модон савны завсартсан газрыг бөглөх мод: шавга савх хорш.
- шодоход хэрэглэх савх мод.
шавга татах (а. шавга модонд нэрсийг бичиж, холиод татаж сугалан авах; б. шодох, сугалах).
шавга орхих (юмны ээлж хувиар хэнд ногдохыг шавга модонд бичиж татан сугалж ногдуулах).
шавга гүйлгэх (ээлжилж гүйцэтгэх үүрэг бүхий хүмүүс, ээлж ногдсон хүндээ шавга модыг гардуулан өгөх).