нар мандахын өмнөх хэсэг үе; адуундаа үүрээр мордох; үүрийн туяа.
үүргийх
үүр цайх.
үүр гэгээрэх
бараг бүрэг гэгээ орох.
үүр цайх
гэгээ сайн орж ирэх.
үүр цайлгах
үүр гэгээрэхэд хүрүүлэх; явсаар үүр цайлгах; суусаар үүр цайлгах; унтсаар үүр цайлгах.
үүр шарлах
уул завсарласны дараа гэгээрэн иэрх.
үүрийн тэмдэг
үүрийн гэгээ үүсэх.
үүр тэмдэглэх
үүрийн тэмдэг орох.
үүрийн харанхуй
үүрийн урдханы харанхуй.
үүрийн хяраа
үүр гэгээрэхийн өмнөхөн үе.
үүрийн бялзуухай
амьтан /бялзуухайн багийн жижиг шувуу, үүр гэгээрмэгч жиргэнэ/.