Монгол хэлний их тайлбар толь
[jagsagaqu]
жагсаах
Тайлбар
- жагсахын үйлдүүлэх хэв, жагсахад хүрүүлэх.
- дэс дараалан жигдрүүлэн зорчуулах буюу зогсоох, тавих, бичих зурах.
- үйл ажилд хэрэглэгдэх зүйлийг бүрдүүлэн бэлтгэж зэхэх.
Жишээ өгүүлбэр
юмыг жагсааж өрөх
тоог жагсааж бичих
гишүүдийн нэрсийг жагсаах
газар ухахад хэрэглэх багаж хэрэгслийг жагсааж бэлдээ.