Монгол хэлний их тайлбар толь
[irgen]
иргэн
Тайлбар
- тухайн улсын байнгын хүн амын тоонд багтах бөгөөд үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх эрхтэй, үндсэн хуульд заасан бүх үүргийг биелүүлбэл зохих этгээд.
- насанд хүрсэн хүн ард; ард иргэн; хүн иргэн хорш.
- хүн ардтай харилцан хүндэтгэл; иргэний эрх; иргэний зан суртлыг хүндэтгэх; иргэний хууль (ард иргэдийн хоорондын эрх үүрэг, харьцаа, хариуцлага, учир холбогдлыг тодорхойлон, дагаж шийтгүүлэхээр тогтоосон хууль); иргэний хэрэг (эрүүгийн хуульд үл хамаарах, ард иргэний хоорондын харилцааны холбогдолтой хэрэг); иргэний дайн (улсын доторхи ангиудын зэвсэгт тэмцэл); иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх газар (иргэний гэрлэлт салалт, өсөлт хоролт зэргийг бүртгэх байгууллага)
Жишээ өгүүлбэр
өөрийн улс орноо батлан хамгаалах явдал бол манай улсын иргэн бүхний эрхэм үүрэг мөн
Монгол улсын иргэн