Монгол хэлний их тайлбар толь
[yagaqiqu]
яах
Тайлбар
тухайн үйлийг төлөөлөн хэлж болдог үйлийн төлөөний үг, хэрхэх.
- яах вэ (тоохгүй буюу ээрэл тасарсанд гаргах аялга; тэр, явахдаа яах вэ, дутагдахгүй; яах вэ, аргагүй чи ав даа).
- яах чинь вэ (хүний үг явдал зэргийг буруушаан өгүүлэхэд хэрэглэх үг; чи түүнийг хэлж яах чинь вэ; чи тийм үйл үйлдэж яах чинь вэ).
- яах нь вэ (хэрхэх нь вэ; энэ чинь яах нь вэ; тэр яах нь вэ).
- яах билээ (бэрхшээлтэй үйл явдал тохиолдож хэрхэх аргагүй болж бачимдахад гаргах аялга; за, одоо яах билээ).
- яах юм бэ (хэрхэхийг лавлахад хэрэглэх үг).
- яах аргагүй (а. зүйг эрж арга олохгүй бэрхшээх, гайхахад гаргах үг; б. яаж аргалавч үл болохы нь; хадлангийн ургац ч яах аргагүй муу байна).
- яавал болох (бэрхшээлтэй үйл явдал тохиолдож ихэд бачимдахад өгүүлэх үг; яавал болох вэ? яавал сайн бэ?).
- яавал яатугай (найр тавих буюу тунирхахад хэрэглэх үг; түүнийг чи яавал яатугай; над хамаагүй, дураараа бол).
- яавал сайн (учрыг олохгуй зүйлд арга зүйг асууж лавдахад хэрэглэх үг).
- яагаа вэ (юу болоо вэ; би яагаа вэ, зүгээр л байна; чи үзэгдэхгүй яагаа вэ).
- яагаа ч үгүй (болоогүй, дуусаагүй; дуусах цаг яагаа ч үгүй байна; би яагаа ч үгүй байна шүү;)
- яадаг юм бэ (тоомсорлохгүй байгаагаа гаргахад хэрэглэх үг; тэр намайг яадаг юм бэ; энэ чамайг яадаг юм бэ).
- яадаг билээ (яах билээ).
- яаж ийж (үйл явдлыг бүтээх гүйцэтгэхэд арай чармайн өнгөрүүлсний нь; яаж ийж амжуулав).
Жишээ өгүүлбэр
үүгээр яах вэ? тэр яах юм бэ? чи яах санаатай байна? чи ирэхгүй яах вэ? миний морь яах вэ
ах хөдөөнөөс ирнэ гэсэн яах вэ? яавч болохгүй
яавч худал хэлэхгүй хүн
яагаад ийм болов
яагаад тийм олон хоноход ирдэггүй билээ?