нас гүйцэх (хонь, үхэр зэрэг малын зургаан шүд нь гарч жигдрэх; нас гүйцсэн хонь; нас гүйцсэн шар).
насанд хүрэх (хүний арван найман нас хүрэх); насаа идэх (насандаа тэнцүүргүй жижиг биетай).
насан туршид (бүх насны турш).
нас ахих (хөгшрөх).
нас болох (а. их л хөгшрөх; б. үхэх).
нас дарах (хөгширсөн байдал орох; эрийг нас дарах, эргийг ус дарах).
насаа дарах (насаа бага болгох).
их нас (а. өтөлсөн нас; их нас наслав, одоо үхэхэд гомдолгүй; б. соёолонгоос дээш насны морь; их насны морь уралдах).
нас хэтрэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих наснаас илүү наслах).
нас тэнцэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих нас тохирох).
насанд хүрээгүй (арван найман нас хүрээгүй буюу хуулийн бүрэн эрхийг эдлэх насанд хүрэх болоогүй).
нас нөгчих, нас барах, нас эцэслэх (үхэх).
талаар насаа барахгүй (хэрэг тустай аижл хөдөлмөр хийхгүйгээр бүх насаа үрж болохгүй; тамтаггүй үйл үйлдэж талаар насаа барахгүйг хүн бүхэн хичээх хэрэгтэй!).
сургуулийн өмнөх насны хүүхэд (3-7 хүртэлх насны хүүхэд).
сургуулийн нас (8-18 хүртэлх нас).
нас чинь залуу, цус чинь шингэн байна (ирээдүй бий); хайран биеийг нас дарж, хан уулыг цас дарах з ү й р.