Монгол хэлний их тайлбар толь
[galig]
галиг
Тайлбар
галиг үсэг харь хэлний үгийг тэмдэглэхэд зориулан 1587 онд Аюуш гүүш гэдэг хүний зохиосон нэг зүйл монгол үсэг, али галийн үсэг ч гэдэг.
авианы галиг (авиаг нарийвчлан тэмдэглэхэд зориулж эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг нэг зүйл үсэг; галиг үсгийн бичлэг, үсгийн дүрмээс ангид бичнэ; олон улсын галиг; нутгийн аялгууны галиг).
үсгийн галиг (ямар нэг бичгийн үсгийг өөр нэг бичгийн үсгээр хуулан буулгах үсэг; уйгаржин монгол үсгийг латин галигаар буулгах).