Монгол хэлний их тайлбар толь
[gar]
гар
Тайлбар
- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг; баруун зүүн гар.
уран гар(урлахдаа чадамгай); гар султай (хүний бусдад юм өгөхөд их харамсдаггүй зантай); гар сул, сул гар (арвидах хэмнэхийг мэддэггүй үрэмхий).
гар татуу (а. хүний бусдад юм өгөхдөө харамсан татгалзах зантай; б. хөрөнгө чинээгээр ядуу дорой).
хатуу гар (а. арвилан хэмнэхдээ хэцүү буюу харамч; б. ширүүн догшин, чанга).
гар хүнд, хүнд гартай гар хүндтэй (а. хүний хөнгөлсөн агталсан мал нь хялбар үхэх буюу сэхэхдээ удаан хүнд; б. гардан тарьсан нь өвчтэй, хүндий нь; в. нум дэлэхдээ хэцүү, гөрөөс зэргийг харвахад нэвтлэн даалгахдаа онц чадамгай).
гар хөнгөн, хөнгөн гартай, гар хөнгөнтэй (а. хүний хөнгөлсөн агталсан мал нь сэхэх эдгэрэхдээ түргэний нь; б. гардан тарьсан нь өвчингүй хөнгөний нь; в. нум дэлэхдээ муу; харвахад оносон зүйлийг даалгах нь муу).
гар урт, урт гар (а. хүний олон юманд савдан хүрэлцэхдээ чадамгай; б. хулгайч; урт гарт; гар урттай); гартаа авах (эрх мэдэлдээ оруулж эзэмших; төрийн эрхийг гартаа авах).
гарт орох (а. өөрийн эрхшээлд авах; б. бусдын эрхэнд автагдах); гар тэнийх (харамч хүн, бусдад бага сага юм санамсаргүй өгөх).
гар дээр өсөх (бусдын хайр халамжинд өсч бойжих; эцэг эхийнхээ гар дээр өссөн хүн).
гар дохио (гараар даллан хөдөлгөж мэдэгдэх тэмдэг).
гар бие оролцох (өөрийн биеэр оролцох).
гар барих (амар мэнд мэдэлцэн гар атгалцан ёс гүйцэтгэх).
гар гараасаа барилцах (үйл ажилд хамтран зүтгэх; энх тайвны үйлст гар гараасаа барилцан тэмцэх); гартаа дүйтэй (юм юм хийхдээ чадмаг); гар сунгах (бусдыг хайрлан энэрч дэмжлэг үзүүлэх).
гар харах (а. хүний үйл ажлыг үйлдэх бүтээхдээ хөлс шагнал зэргийг горилох ба өгөхийг хүлгэлзэн хүлээх; б. өөрийн хэрэглэх эд юмыг өөрийн дураар авч хэрэглэхгүй ямагт бусдын авч өгөх ба хэрэглэхийг зөвшөөрөхийг хүлгэлзэн хүлээх).
гар нийлэх (санаа сэтгэл ажил явдал зохицох).
гар богино (ядуу зүдүү; гар богино ганзага татуу).
гар хүрэх (бусдын биед халдаж бага зэрэг жанчих; б. идээ зөвхөн амсах); гар хөдлөх (бусдын биед халдаж жанчилдан цуугилдах).
гар цайх (байдгийгаа тэмтрэх, гар хосон болох).
гар цайлгах (а. ачийн хариу бодож өчүүхэн юм талархан өгөх; б. гар хоосон болгох).
гар зангидах (гарын хуруудыг атгаж бөөм болгох).
гар хаях (хүний явахад хоёр гарыг урагш хойш хаялан хөдөлгөх).
гар өргөлцөх (бусдын хүндэтгэн үзэхийн учир гараа ёслон өргөх).
гар өргөх (а. хурал зөвлөлгөөнд хэлэлцэж тогтсон хэргийг батлахын тулд гарыг дээш болгох; б. дайсанд дийлдсэнээ хүлээсэн тэмдэг болгож гараа дээш болгох).
гар үйлдвэр (машин техникийг хэрэглэлгүйгээр гараар хийж бүтээх үйлдвэр).
гар элдүүр (гараар элдсэн нэхий арьс; гир элдүүрийн сур; гар элдүүрийн нэхий).
гар уур (тариа будаа зэргийг нүдэж талхлахын тулд бөөрөнхий модыг ухаж хийсэн сав); гар ооль (нэг гараар барьж мод юм цавчих бага ооль).
гар онгоц (бүхэл модыг ухаж хийсэн, цөөн хүн сууж явдаг бяцхан онгоц).
гар машин (гар аргаар хөдөлгөн ажиллуулах машин).
гар тээрэм (хоёр хавтгай чулууг дүгрэг болгон засч хавсруулан тавиад гараар эргүүлэн арвай будаа зэргийг талхалдаг багаж).
гар хөрөө (юм хөрөөдөх бяцхан хөрөө); гар хөгжим(гараар хөндөн хөгжимдөх хөгжмийн зэвсэг).
гар хадуур (гарт барьж тариа өвс хадах ирт зэвсэг).
гар бөмбөг (а. хаяж тэслэх бөмбөг, тэсрэх зүйл бүхий гараар шидэх сум, тулгарсан дайсантай тулалдахад хэрэглэнэ; б. татсан тор давуулан цохих тоглоом; нэг багт зургаан хүн байх бөгөөд хоёр баг харилцан наадна; гар бөмбөгний баг; гар бөмбөг тоглох)
гар урлал (гараар урлан хийж бүтээсэн юм); гар нийлүүлэг, гар хээлтүүлэг (малыг гар аргаар хээлтүүлэх).
гар ажиллагаа(машинаар биш гараар барьж хийх ажил).
гар буу (нэгэн гарт барьж бууддаг бяцхан буу).
гар чийдэн (зайгаар асдаг авсаархан чийдэн).
гар хөл болох (ямар нэг үйл явдалд нөгөө хүний даалгаврыг гүйцэтгэж явах).
гар бариад бугуй барих (цаашид даврах, ахиж дөхөх) гараа гаргах (байгаа чадлаа гаргаж мэрийн бүтээх; гараа гаргаж оёх; гараа гаргаж зурах); гараа үүрэх(нуруугаа үүрэх).
гараа тэврэх (элгээ тэврэх).
гараас гарах (а. хйиж байгаа юмаа бүрмөсөн дуусах; энэ өдөр хоёр хос гутал гараас гарч байна; б. өсч бойжиж биеэ даах буюу ажиллагаа бага орох болох; манай хүү гараас гарч байна; в. хэрэгцээгүй болох; миний гутал урагдаж гараас бүхмөсөн гарав).
гарын үсэг (албан амины бичиг баримтад баталж зурсан нэр).
гарын бэл (ойр зуур бага сага юманд хэрэглэх зүйл; гарын зарлага); гарын дор (а. бусдын эрхшээл дор; б. бэлэн байгаа; гарын дор байгаа материалаас үзэхэд).
гарын юм (нарийн ховор хайртай юм); гарын бээлий (гарт өмсөх углаа хувцас); гарын үзүүрээр хийх (амар хялбар хийх).
их гарын (заль мэхтэй).
дунд гарын браунинг (дунд зэргийн хэмжээтэй браунинг буу).
баруун гарын хүн, гарын нөхөр (дотны сайн нөхөр).
юмны хоёр эдгээдийг заахад хэрэглэнэ.
багаж хэрэглэлийн бариул; хөрөөний гар; дугуйн гар.
х у у ч и р с а н хоёрын тооны ёгт нэр
Лхагва гараг; гар гараг.
Жишээ өгүүлбэр
түүний зүүн гарт
замынхаа баруун гарыг барьж яваарай