Монгол хэлний их тайлбар толь
[gadagadu]
гадаад
Тайлбар
дотоод гэдгийн эсрэг утга.
гаднах өнгө үзэгдэл.
зах хязгаараар оршдог; гадаад далай (дэлхийн бөмбөрцгийн хуурай газруудын гадаад этгээдээр үргэлжлэн тогтсон ус: Номхон дөлгөөн гадаад далай, Энэтхэгийн гадаад далай, Атлантигийн гадаад далай).
өөрийн биш, харь.
харьтай харьцах.
гадна байдаг; гадаад энгэр хормой (дээл хувцасны дотоод энгэрийн дээгүүр давхарлан зөрж байдаг товч торгомж хадсан нэгэн бие).
Жишээ өгүүлбэр
гадаад хэлбэр
гадаад байдал
гадаад хязгаар
гадаад тийш
гадаад улс
гадаад хүн
гадаад эд
гадаадын харьяат
гадаад хэл
гадаад хэлний багш
гадаад яам
гадаад худалдаа
гадаад харилцаа
гадаад бодлого
гадаадын байдал