Монгол хэлний их тайлбар толь
[oegede]
өөд
Тайлбар
- дээш; өөдөө харах; уул өөд авирах.
- урд, өмнө, эсрэг зүг; өөдөөс нь тосон очив; өөдөөс харах; өөдөө, сөөргөө явах (нааш цаашаа явах).
- шилжсэн хүндтэй газар, хоймор тал.
- шилжсэн олиг, сайн, сайжрах тал; өөдтэй явах (сайн амьдарч явах); өөд нь татах (сайжруулах, тэтгэх, дэмжих).
- шилжсэн олиг, чадал, чанар; өөдтэй хэлэх; өөдтэй харсангүйгээр ийм болов; өөд муутай; өөрийн хийсэн өөрт, өөдөө хаясан толгойд зүйр; өөд болох (а.залрах; б.үхэх; в. дээшээ болох, суух).
Жишээ өгүүлбэр
та өөдөө суугтун