Монгол хэлний их тайлбар толь
[chig]
чиг i
Тайлбар
- шулуун, эгц, зүг;зүг чиг, чиг шулуун хорш; чиг замаар явахад дөт; чиг харалдаа байгаа айл; чиг урагшаа; чиг баруун тийшээ; хэвтээ чиг /зүүнээс баруун тийш хандсан чиг/; босоо чиг /дороос дээш хандсан чиг/; чиг чигтээ /зүг зүгтээ/; чигтээ явах /а. мөрөөрөө шулуун явах; б. бүрмөсөн явах/; чигээ хөөх, чигээ харах /хувь мөрөө хөөх/; алсын чиг /алсын зорилт; манай алсын чиг/; чиг журам /заншил, журам/; чиг үүд /хулсны ширхэг буюу зэгс дэрсний ишээр хийсэн үүд цонхны хаалт хөшөг/.
- учир; энэ ажлын чигийг олов; учир чиг нь тийм болж байна.