Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
"Э" үсгээр эхэлсэн 957 үг
[ed]
☆ эдийн засаг (нийгэмлэгт ноёрхож байгаа үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн шатанд тохирч байгаа үйлдвэрлэлийн харьцааны цогц).
улс төрийн эдийн засгийн ухаан (янз бүрийн нийгэмлэгийн үйлдвэрлэлийн арга нөхцөл хийгээд үйлдвэрлэлийн бүрэлдэхүүнээ хэрхэн хуваарилан солилцож байгааг судлах ухаан).
эд бөглөх (хахуулилах, хахууль өгөх).
эд хонжих (худалдаа гүйлгээний хонжлого буюу хүү хөлсийг илүү мэхлэн авах, бусдыг айлган хяхаж, хэтэрхий ашиг олж завших).
эд авах, эд жавших (хахууль авах).
эдийн эзэн (хулуугдсан юмны уг эзэн).
эд хуваах (а. хүний эд хогшил зэргийг хуваалцах: б. хулгайн эд юмыг учир мэдэж хуваан авалцах;).
эд бод хийх (бүхэл бүтэн юмыг эвдэж хуваах).
үүний чинь ямар эдээр хийсэн юм бэ?