Монгол хэлний их тайлбар толь
[yadaqu]
ядах
Тайлбар
- үйл ажлаас бэрхшээх халгах.
барьж ядах (бэрхшээн барьж ажиллаж үл чадах).
халдаж ядах (ойртож хүрэлцэн чадахгүй бэрхшээх).
- алив үйлийг үл тэсвэрлэн чадахгүйд хүрэх.
байж ядах (тэсч ядан хүлээх).
үзэн ядах (үзэх дургүй болох, ад шоод үзэх).
бие барьж ядах (тэсвэр хатуужлаа алдах).
тэсч ядах (тэсч ядан хүлээх).
- алив үйлийг арай чарай үйлдсэн болох.
идэж ядах (дуртай дургүй идэх).
хөдөлж ядах (бэрхшээж арай л хөдлөх).
хийж ядах (хийсэн хөдөлсөн болох).
- зүдэх, цөхрөх.
арга ядах (аргаа барах).
дааж ядах (даахгүй цөхрөх).
ядаж цөхөх (ядуугийн учир чармайн зүдэх).
- түвдэхгүй, хэцүү биш.
Жишээ өгүүлбэр
тогтож ядах
толгой өвдөөд ядаж байна
ядахдаа дулаан хувцас алга
ядахдаа унаа олдохгүй байна
ядахдаа дандаа хождох юм
тэр ч хийж ядаад байх юм биш
хийж юу ядах вэ?