Монгол хэлний их тайлбар толь
од(он)
Тайлбар
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс; одон гараг хорш.; одон бодис зүй (огторгуйн од гаргийн бүтсэн, тогтсон байдал хийгээд түүний хими физикийн чанар чадлын тухай шинжлэх ухаан); од судлал (одон гарагийг судлах ухаан); од судлаач (од судлалд мэргэжсэн хүн); одон орныг судлах оргил (тэнгэрийн байдал, нар, сар, од гарагийг байнга шинжлэн үзэхэд зориулан төхөөрсөн багаж хэрэгсэл бүхий тусгай газар); одны дуран (одны гэрэл хөдлөх); од түгэх (харанхуй болж од үлэмжхэн үзэгдэх); од сийрэх (үүр цайж огторгуйд түгсэн одны зарим нь үзэгдэхгүй болж цөөрөх); од нягт (одон маш үлэмж); од жирэв жирэв болох (гэгээ орж одон сийрэг болох); одон харвах (од унах); од унах (чулуу мэтийн хатуу бодис нэгэн газраас тасарч унан, гүйх хүчиндээ хөндий агаарт хавиран халж гал ноцон гүйж үзэгдэх); од зарах (од унах); одны гэр (одны орших газар).
- жинлүүр, чинлүүрийн нуруун дахь жин лангийн тоог заасан тэмдэг.
- торгонд саагаар гаргасан толбо цоохор; одтой торго.
- ямар нэгэн юман дахь одон мэт гялалзах, өчүүхэн цэгүүд.
- бууны овоо; од овоо хорш.
- хуучирсан авын үзүүр; авын од.
- аз, цог, заль; одтой хүн; од нь онгойжээ; од нь цоорчээ.
Жишээ өгүүлбэр
дэнсний од
жингийн од
чулууны од
ундаргын од