Монгол хэлний их тайлбар толь
[sumu]
сум i
Тайлбар
- бууд хийж буулах төмөрлөг буюу хорголжоор хийсэн, шовгор эсвэл мухар үзүүртэй бяцхан зүйл; винтовын сум туссан газар; цахиур бууны сум; сумтай буу, 2. мен тиймэрхүү төмэрлөгийг галт бортгод хийсэн нь; их бууны сум; сумны хонгио; сумны шарх; сум¬ны агуулах; үрлэн сум (ангийн бууд хийж бууддаг жижиг тугалган үрлүүд); зэрлэг сум (онох цэгээ алдсан тэнүүл сум); сум тоолох (харвах, буудахад сум алдалгүй онох); аянгын сум, тэнгэрийн сум (аянга буусан газраас олддог эртний хүмүүсийн хүрэл төмөрлөг эд лэл); тэнэсэн сум тархинд (аливаа үйл явдал юмны санамсаргүй онох тохиолдох); сумаа харваад нумаа нуух (аливаа хэргийг хийгээд ул мөрөө баллах); сумны овд (зэв сум дүрэхэд зориулан саадгийн амсарт арьс эсгийгээр зааглан хийсэн нүх); 3. сур ба ан гөрөөс хар¬вах намхан харвуул? нумны сум; 4. шагаа харвах харвуул; шагааны сум.; 5. шагаа шүүрэхэд дээш хаяж тосон шүүрэх шүүрэг; шүүргийн сум; 6. зүг чиг заасан зураас буюу зурвас тэмдэг; зураг дээр сумаар заах; сум зааж тэмдэглэх хэрэгтэй.