Монгол хэлний их тайлбар толь
[yirtinchu]
ертөнц
Тайлбар
- бидний байгаа газар дэлхийг оршиж байгаа юмны хамт нийтэд нь.
- одон гараг огторгуйн хязгааргүй дахь олон орчлонгуудын зарим хэсэг; нарны аймгийн ертөнцөс.
- ямар нэгэн үзэгдэл ба хүн адгуус, амьтан ургамлыг нийтэд нь; хүний ертөнц; адгуусан амьтны ертөнц; ургамлын ертөнц.
- ш и л ж с э н хүний нийгэмлэгт онцлог шинжээрээ нэгдсэн томоохон хэсэг.
шим ертөнц (газрын бөмбөрцөг дээрх бүх амьд бодис).
сав ертөнц (газар дэлхий болон бүх амьгүй бодис).
Жишээ өгүүлбэр
манай энэ ертөнц
нийгэм журамт ертөнц
хөрөнгөт ертөнц