Монгол хэлний их тайлбар толь
[degeji]
дээж
Тайлбар
- ямар нэгэн юмнаас тусгай зорилгоор охь хувь болгон авсан юм; цайны дээж; архины дээж; хоолны дээж; алтны дээж; нүүрсний дээж; ургамлын дээж; чулууны дээж; дээр нь сууж дээжий нь идэх; дээж барих (олсон хийсэн эд идээнээс эрхэмлэх хүнд өгөх); дээж амсах (идээ ундааны зүйлд түрүүлж ам хүрэх); дээжий нь авах (юмны охь хувийг урьдчилан авах); дээж өргөх (идээ ундааны зүйлийн түрүүчээс авч газар дэлхийд зориулан сацах).
- х у у ч и р с а н юмны дотроос онцгой тасархай илүү сайхан; хүний дээж (хүний дээд); дээж морь (дээд зэргийн морь)