Монгол хэлний их тайлбар толь
халтар
Тайлбар
- амьтны зүсэм, хээр, хар хээр адууны ам, хамар, суга, цавьд цайвар, шарангуй өнгө хольцолдсон нь; халтар морь.
- тэмээний хар зүсэмд шаравтар өнгө хольцолдсон нь.
- нохойны биеийн зүсэм хар бөгөөд нүд ам, хөлийн орчин үс шар, цайвар газартай нь; халтар нохой; цагаан халтар; шар халтар; дөрвөн нүдтэй улаан халтар нохой /хоёр нүдний дээр тус бүр нэжгээд бяцхан дүгрэг толботой нохой/.
- үнэгний шар буюу улаан үсэнд хар үс хольцолдсон нь; халтар үнэг.
- шилжсэн цэвэр биш, хир буртагтай, алаг тарлан болгох; халтар нүүртэй; халтар хултар /алаг цоог, энд тэнд, хагас дутуу; халтар хултар унших; нүүрээ халтар хултар угаах/; халтар ухна /халтар нүүр царайтай/; халтар мод /холтсны нь хальчиж аваад хатаасан мод/; халтар нугас амьтан /өнгө халтар нэгэн зүйл нугас/.