Монгол хэлний их тайлбар толь
[shil]
шил (эн) iii
Тайлбар
- элсийг хайлуулж хийсэн тунгалаг эд.
- шилээр хийсэн юм; шилэн аяга; гал шил, галт шил (юмыг томруулж өсгөдөг шил); нүдний шил (хараа муудсанд болон, хараа хамгаалахад зориулж хийсэн хос тил); гөлмөн шил (энгээрээ том хэмжээний шил); цонхны шил (цонх шиллэх шил); архины шил (архи хийдэг шилэн лонх); чийдэнгийн шил (цахилгаан гэрлийн шил); шил архи (лонх архи); шил будаг (паалан): шил чулуу (шилний адил тунгалаг нэгэн зүйл чулуу, нүдний шил, чимэг хийхэд хэрэглэнэ); халууны шил (хүн амьтны биеийн халууныг хэмжихэд зориулан шилээр бүрж хийсэн хэрэглэл).