Монгол хэлний их тайлбар толь
[chola]
цол i
Тайлбар
хүмүүсийн албан тушаал, мэрэгжлийн зэрэг дэсийг ялгахын тулд албан ёсоор олгосон эрхэмлэн хүндэтгэх нэр.
гавьяа байгуулагсдад албан ёсоор олгох хүндэт алдар.
магтаал.
хоч; нэр цол хорш.; нэр цол өгөх.
Жишээ өгүүлбэр
хурандаа цол
цэргийн цол
нэгдүгээр зэргийн шатарчин цол авах
Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгох
Монгол Улсын баатар цол
Ардын жүжигчин цол авах
Улсын гавьяат зоотехникч цолоор шагнагдав
цол шагнах
бөхийн цол
морины цол дуудах
дайснаа дарж дархан цолоо олж, өшөөтнөө дарж өргөн цолоо олж...(үлгэрээс)