Монгол хэлний их тайлбар толь
[yisue]
ес (өн)
Тайлбар
- тооны нэр, гурван гурвын нийлбэр; есөн ес наян нэг; есөн тэмээ; есөн давхар.
- сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл, нар буцах өдрөөс эхлэн хойших наян нэгэн хоног.
нялх гурван ес (эхний гурван ес).
идэр гурван ес (дундахь гурван ес).
хөгшин гурван ес (эцсийн гурван ес).
- х у у ч и р с а н гэмт хэрэг үйлдэгчдэд ял унагааж есөн мал торгож авах шийтгэл;(ес торгох; есөөр торгогдох).
ес эхлэх (сарны зурхайн ёсны өвлийн туйл болж нар буцах, нарны зурхайн арван хоёрдугаар сарын хорин хоёрын орчим эхлэнэ).
ес барих; ес өргөх; ес хүргэх хуучирсан (ихэс дээдэс хүнд хүндэтгэн баярын ёсоор бэлэглэхэд бурхан, хадаг, элэгсгийн хох нэжгээд, цагаан морь найм, булган молцогтой цагаан тэмээ нэг, элдэв идээ жимсний хамт өгөх).
ес авах, ес торгох (торгож есөн мал албадан авах).