авах гэдгийн эсрэг утга; гардуулах, олгох, мэдэлд шилжүүлэх, өглөг болгох.
- ★ заавар өгөх (зааварлах).
- амсаж өгөх (амсах).
- худалдаж өгөх (худалдах).
- даалгавар өгөх (даалгах).
- зөвшөөрөл өгөх (зөвшөөрөх).
- тушаал өгөх (тушаах).
- цохилт өгөх (цохих).
- хариул төгөх (хариулах).
- зааж өгөх (заах).
- нэр өгөх (нэртэй болгох).
- хоч өгөх (хочлох).
- дохио өгөх (дохио мэдрэгдэх).
- хэл өгөх (хэл мэдээ сонсгох).
- ам өчиг өгөх (хэлсэн үгэндээ хүрнэ гэж батлах).
- өчиг өгөх (мэдүүлэг өгөх).
- мэдүүллэг өгөх (ялтан хэрэгтэн хүмүүсийн мэдүүлэх).
- бууж өгөх (дагаж орох).
- санал өгөх (санаагаа гаргах).
- хүч өгөх (хүчин туслалцах).
- үнэ өгөх (үнэ нэмэх; би тэр моринд нилээд их үнэ өгсөн юм).
- сэтгэлээ өгөх (үнэн сэтгэлээсээ дурлах, хайрлах).
- эрх өгөх (эрх олгох).
- үг өгөх (тангараглах).
- жишээ өгөх (а.үлгэр жишээ үзүүлэх; багачуудад ахуй байдлаараа жишээ өгөх хэрэгтэй. б. жишээ гаргах; жишээлэх; сурагчдад их тодорхой жишээ өгч байх хэрэгтэй).
- өгч явуулах (авахуулан явуулах).
- барьж өгөх (аливаа салсан, зугтсан, нуугдсан хүн юмыг барьж хүргэх, илрүүлэх; морь барьж өгөв; хулгай ч нарыг барьж өгөв).
- үзэж өгөх, харж өгөх (а. хийсэн юмы нь үзэж танилцаж өгөх; бичсэн зохиолыг нь үзэж өгөх; б. хэлсэн хүссэний нь ямар нэгэн юмнаас харж өгөх; дансанд үзэж өгөв).
- хэмжээ өгөх (а. биеэ хэмжүүлэх; би хувцасны газар очиж хэмжээ өгөөд ирлээ; б. аливаа юмны хэмжээг мэдэгдэх).
- өгөх оршихын тийн ялгал (монгол хэлний гуравдугаар тийн ялгал); өгөх хүн гэдийх, авах хүн бөхийх зүйр.