Монгол хэлний их тайлбар толь
зориг i
Тайлбар
- амьтны үйл ажилд хичээх чармайх хувь.
- дур хүсэл; дур зориг; хүсэл зориг; зүрх зориг; дур зоригийн хээлтүүлэг; зориг орох, зориг бадрах (ямар нэгэн үйл хэрэгт дуршил нь нэмэгдэж хичээн зүтгэх); зориг мэдэх (хүн өөрийн дураар зэрэг хирээс хэтрэмгийлэн хэв зүйгээс ангид аашлах); зориг мохох, зориг алдах, зориг шантрах (үйл хэрэгт дуршил нь муудаж, хичээл зүтгэл хасагдах, дордох); зоригийг тэжээх (урмыг тэжээх).
Жишээ өгүүлбэр
мохошгүй чин зориг
хэлбэрэхгүй бат зориг