Монгол хэлний их тайлбар толь
"З" үсгээр эхэлсэн 1,574 үг
- залхуурах
- залхууруулах
- залхуутай
- залхууч
- заль
- зальдах
- зальдуу
- зальсаг
- зальт
- зальтай
- зальхай
- зам i
- зам ii
- замаа
- замаг i
- замаг ii
- замагдах
- замаглах i
- замаглах ii
- замаглах iii
- замаграх
- замагтах
- замагтуулах
- замагших
- замал
- заман
- замар
- замба i
- замба ii
- замбаа
- замбага
- замбалзагуй
- замбалзуур
- замбараа
- замбараагүй
- замбараатай
- замбатив
- замбуулин
- замгүй
- замнал
[jam]
зам i
Тайлбар
амьтан юмны явах зорчиход зориулсан юм.
зүг чиг, төрөл.
мөрдлөг, хөтөлбөр.
арга, сүв.
олны зам (нийт буюу олонхийн явах зорчих газар).
хөл зам, зам хөл (олны зам мөрт тохиолдох газар).
хөлтэй зам (олон амьтны хөл ихтэй, үймээн шуугиан ихтэй зам).
дөт зам (ойр чиг зам).
тойруу зам (зорьсондоо хүрэхэд дөт чиг биш зам, хол зам).
улбаа зам (үл мэдэгдэх шахам замын ором).
зөрөг зам (явах зорчих нарийн зам).
жим зам (тодорхой биш нарийн зам).
чарга зам (малын цуваагаар гарсан нарийн ором).
зам огтлох (зам хөндлөн гарах).
зам сахих (а. замын ойр нутаглах; б. зам тосон хүлээх).
зам тосох (а. зам отож булаан дээрэмдэх; б. уулзах учрахаар зам угтаж хүлээх).
зам гажих (а. замаас гарч явах; б. үйл явдал үл тохирох).
зам зуур (замын гудас, замд явах үед).
зам мөр (а. мөр; б. дагаж мөрдөх зүйл).
зам заагч (зам заадаг хүн).
зам бөглөх (а. зам дээр тотгор хийх; б. ажил үйлд боомт болох).
зам гарах (а. замын ором гарах; б. дагах дууриах, мөр гаргах; в. зам хөндлөн гатлах).
зам хөөх (а. зам мөрийг мөшгөх мөрдөх; б. замыг яг дагаж явах).
зам хаах (а. зорчихыг хориглох; б. үйл ажлын явцад саад тотгор хориг тавих).
зам нийлэх (а. явдлын зам нэгдэх; б. үйл ажил нэгдэх; в. салбар зам, их замд нэгдэх).
замаа алдах (а. төөрч будлих; б. ажил явдал буруудах).
явах зам (а. зорчих зам б. урагшлах мөр).
харгуй зам (дардан зам; зам харгуй х о р ш.).
алсын зам (а. холын зам; б. хэтийн зам, ирээдүйн зам, хүрэх зам).
дардан зам, зам дардан (а. олны зорчих тодорхой их зам; б. үйл үйлдвэрт саад бэрхшээл байхгүй).
агаарын зам (нисэх онгоцны зам).
төмөр зам (төмрөөр хийсэн зам).
усан зам (усаар явах зам).
хуурай зам (газраар явах зам).
цардмал зам (цардаж хийсэн зам).
засмал зам (зориуд зассан зам).
зөв зам (а. зорьсон газарт хургэх зам: б. явбал болох үйл явдал).
буруу зам (а. зорьсон газар үл хүрэх зам; б. үл болох үйл явдал).
зам явах (гэмгүй, энгийн, мөрөөрөө; гэм яваагүй, зам явна).
зам явах бичиг (ямар хэргээр явааг тодорхойлсон албан баримт).
төв зам (гол зам).
тойрог зам (тойруу зам).
салаа зам (салбар зам).
улаан зам (дэлхийн бөмбөрцгийн зурагт хоёр туйлыг тэгш хувааж голоор нь татсан шугам).
замын гудас (замын дагуу).
замын сахиул (а. замын ойр нутаглах айл: б. замын харгалзагч).
замын тэмдэг (зам дээр тавьсан таних тэмдэг).
замын хань (а. аян явдалд нөхөр болж явагч; б. үйл ажилд түр зуурын нөхөр болгон ашиглах хүн).
замын хамар (элэгдэж ором гарсан замын мөрүүдийн хоорондох хотойгоогүй товойж үлдсэн газар, зарим газар замын шан гэнэ).
замын гэр (замын ойролцоо сууж аж төрөх айл гэр).
замын билчир (замын уулзар).
замын уулзар (зам нийлсэн газар).
замын хүнс (замд идэж уух юм).
улаан зам дээр (яг зам дээр).
Жишээ өгүүлбэр
дардан зам
зөрөг зам
тээврийн зам
тэрэгний зам
Улаанбаатарын зам
Бээжингийн зам
баруун замын байлдаан
хуурай замын цэрэг
усан замын цэрэг
Лениний заасан зам
хэлэх замтай
зайчих зам байлгүй яах вэ