Монгол хэлний их тайлбар толь
санал
Тайлбар
- бодож байгаа зүйл, бодол, бодлого, санаа, хүсэл, эрмэлзлэг; санал нийлэх; санал нийлсэн нөхөд; санал төрөх; санал гаргах; санал оруулах (ямар нэгэн газарт бодлоо илэрхийлэх); саналаар нь болгох (хүссэнээр нь болгох); саналы нь авах (юу гэж хүсч байгаагий нь анхаарч мэдэх); санал алдагдах (гомдох сэтгэл төрөх, урамгүй болох, дургүй хүрэх); санал алдах (гомдох, дургүй хүрэх).
- олон нийтийн байгууллагын болон төрийн хэрэг явдлыг шийдвэрлэхэд өөрийнхөө бодлогыг илэрхийлэх эрх; олонхийн саналаар таслах; санал хураах (санал цуглуулах, санал авах; нууц санал хураах); санал хураалт (санал хураах явц, санал хураах үйлийн нэр); санал нэгтэй (нэгэн бодолтой); санал хуваагдах (а. эргэлзэх, тээнэгэлзэх, үл шийдвэрлэх, тогтворгүй болох; б. аливаа юмыг шийдвэрлэхэд хүмүүсийн бодол ацдах, хуваагдах).