Монгол хэлний их тайлбар толь
[yabudal]
явдал
Тайлбар
явах үйлийн нэр.
- алив амьтан юмсын хөдөлгөөн, хөдлөл; нарны явдал; салхины явдал.
- морь малын алхдал.
- хэрэг, ажил; ажил явдал, хэрэг явдал х о р ш..; бүтэлгүй явдалтай хүн; сайн явдалтай хүүхэд; санхүүгийн явдал; эх орноо хамгаалах явдал гарвал бид хэзээд бэлхэн байх болно; бичиг үсэг үл мэдэх явдал; түүхий эд нийлүүлэх явдлыг хурдан дуусгах хэрэгтэй; самуун явдал (зөв зүйгээс гажуугаар танхайран явахы нь); явдлаа алдах (хүний үйл ажил буруудах, муудах).
- учир; учир явдал х о р ш.
Жишээ өгүүлбэр
жороо явдал
сайвар явдал
зөөлөн явдлаар явах
хэрэв ийм явдал дахин гарвал даруйхан мэдэгдэх хэрэгтэй.