Монгол хэлний их тайлбар толь
[nudug]
нутаг
Тайлбар
- оршин суух газар орон; төрсөн нутаг; манай нутагт ой мод их; нутгийн хүн; нутгийн цагаар; орон нутгийн чанартай явдал; нутаг усыг асуух; улсын нутаг дэвсгэр аймгийн нутаг; сумын нутаг; нутаг дэвсгэр, орон нутаг х о р ш.; нутгийн аялга (тухайн орон газрын хүн ардын ярианы аялга); нутгийн судлал (тухайн орон газрын түүх, газар зүй, ашигт малтмал зэргийг судлах судлал); нутгийн захиргаа (тухайн орон газрын захиргаа; нутгийн захиргааг шинэчлэх); нутгийн ард иргэд (тухайн газар оронд байнга оршин суугч хүмүүс); нэг нутгийн хүн (нэгэн газар өсч төрсөн хүн; манай аавтай нэг нутгийн хүн юм гэнэ билээ); нутаг нутгийн хүн (газар газрын хүн).
- нутаглаж байгаа газар; нутаг хаана вэ? нутаг зүүн голд; нутаг сонгох; нутаг сэлэх; нутаг билчээр, нутаг ус х о р ш,.
- орон гэрийн нүүсэн буйр; туулай, айлын нутаг дээрээс ганц улаан чавга олж гэнэ (үлгэрээс).
Жишээ өгүүлбэр
нутаг дээр орхигдох
аянчны нутаг.