Монгол хэлний их тайлбар толь
"Х" үсгээр эхэлсэн 4,551 үг
- хүхтэнэх
- хүхэр
- хүхэрлэг
- хүхэртэй
- хүхээ i
- хүхээлүүлэх
- хүхээлэх
- хүхээ (н) ii
- хуц
- хуцах
- хуцдах
- хуцсах
- хуцтах
- хуцуулах i
- хуцуулах ii
- хүч ii
- хүч iii
- хүчгүй i
- хүчгүй ii
- хүчгэлж
- хүчдэл
- хүчдэх
- хучиас
- хучиаслах
- хучиастай
- хучигдах
- хучигдмал
- хүчил
- хүчилдэр i
- хүчилдэр ii
- хүчилмэг
- хүчимдэх
- хүч (ин) i
- хүчинги
- хүчингүй
- хүчиндэх
- хүчинтэй
- хүчир
- хүчирдэх
- хүчирлэх
[quechue]
хүч (ин) i
Тайлбар
- аливаа юмиы хедлөх, үйлдэх чадал, ид, тэнхээ тамир; ид хүч, хүч чадал хор ш.; бүх хүч, хамаг хүч (байдаг л чадал); хүч хүрэх (давж дийлэх); хүч хүрэхгүй (дийлэхгүй, чадал чадвараас давуу); хүчээ хураах (хүч чадвараа хайрлах, нөөх); хүч сорих, хүч тэнсэх (илүү дорыг шалгаруулан үзэх): хүч авах (а. чадал чинээ нэмэгдэх; б. бүл хүч нэмэх); хүч орох (а. чадал тэнхээ нэмэгдэх; б. тарга хүч нэмэгдэх; в. их хүч, их хөдөлмөр орох); тулах хүч (түшиж тулгуурлах зүйл): хүч тэмцэх (байдаг чадал чадвараа хэрэглэх); хүч хэрэглэх (хүч чадвар түрэх); хүч нийлэх (а. хүч хамтрах, эвсэх; б. эе эв, дэм дүй харилцан нийцэх); хүч хаверах, хүчээ хаверах (эвезж хамтран ажиллах); хүчийг ашиглах (ажил хөдөлмөрт зутгүүлж ашиглах: уены хүчийг ашиглах); хүч түрэх (чадал чадвараараа эзэрхэх); хүч тасрах (чадал тамир алдрах, барагдах); хүч барагдах (хүч чадвар мохох, доройтох); хүч мвхес (а. хүч дутуу, хүч дорой; б. хүн бүл цөөн дутмаг): хуч алдах (а. чадал муудах, ядарч доройтох; б. тарга буурах, турах); хуч буурах (а. тамир тэнхээ доройтох; б. тарга нь муудах, нимгэрэх); хүчээ үзэх (чадал тэнхээгээ тэнсэх); хүчий нь үзэх (а. чадал тэнхээгий нь үзэх: б. тарган туранхайгий нь үзэх); хүчээ дайчлах (байдаг чадал чадвараа гаргах); хүч дийлэх (чадал чадвараар эзэрхэх, давамгайлах); хүч гаргах, хүчээ гаргах (хүч чадвараа үл.хэйрлах); хуч мэдэх (хүч чадал, чадвар чинээний хирээр болох); хүчээр дайрах (чадлаараа дайрах); зүтгэх хүчин (зөөх тээх үйл ажилд хэрэглэгдэх хөсөг, ачлага): түлхэх хуч (алив юмны өөрөөсөө түлхэж холдуулах чадал); татах хүч (алив юмны өөртөө татаж ойртуулах чадал); хүчин зүйл (алив үйл явдал, үзэгдлийн хөдөлгөх хүчин, шалтгаан).
- цэргийн ид, чадал, сүр; сүр хүчин хорш.; зэвсэгт хүч (хуурай замын ба агаар, тэнгэсийн цэргийн хүчин); гол хүчин (их цэрэг); туслах хүчин (туслах цэрэг; дайсантай тулалдан сум дуусч байхад манай туслах хүчин ирэв):
- энэрэл, хайр, туе, ач, ачаар; хайрт нам заегийнхаа хүчээр хүмүжив; бусдын хүчинд шүтэж явдаг; ахынхаа хүчинд сургуулъ төгеөв; илүү цаг суусны хүчээр энә ажлыг дуусгав.; эрт боссоны хүчээр; ач хүч (энэрэл, хайр, халамж); түших хүч (найдаж итгэх, дулдуйдах зүйл); эмийн хүч (эмийн ач тус); эрдмийн хүч (эрдмийн ач чадал).
- хөдөлмөр; хүч хөдөлмөр, хүч хелс, ацаг хүч хорш.: хүчин үнэлэх (биеийн хөдөлмөр хийж амьдрах); биеийн хүч (биеийн хөдөлмөр).
- амьтны тарга; хүч тарга хорш.; хүч тарган морь; малын хүч тарга сайн; хүч нэмэх (а. тарга хүч нэмэгдэх; б. хүн бүл хүчин сэлбэх); хүчээ тогтоох, хүчээ хадгалах (а. тарга тэвээргээ үл алдах: б. чадал тэнхээгээ үл алдах).
- идэвх, идэвхтэй үйл ажиллагаа; хүчин төгәлдер (идэвх гүйцэд); хүчин төгәлдер болох (идэвх гүйцэд болох); ажиллах хүч (ажиллах хүн).
- хүн, ажилчин, ажилтан: боловсон хүчин (засаг захиргаа, нам олон нийт, үйлдвэр хөдөө аж ахуй, соёл шинжлэх ухааны үйл хэрэгт ажиллах ажилтан нар); боловсон хүчний хэлтэс (боловсон хүчний хэрэг эрхлэх хэлтэс); боловсон хүчний эрхлэгч (боловсон хүчний, хэрэг эрхлэх хэлтсийн эрхлэгч); хүчний хүргэн (эхнэрийн гэрт биеэр ирж ханьцсан эр); хүчний хүя (хүчээ үнэлеэн хүн); үйлдвэрлэх хүчин (үйлдвэрлэлийн багаж, ажиллах хүн); морины хүч (далан таван килограмм метр секунд буюу 0,736 киловаттай тэнцэх чадал хэмжих нэгж); хүчин нүдэн (тавин оронтой тоо); их хүчин нүдэн (арван хүчин нүдэнтэй тэнцүү буюу тавин нэгэд оронтой тоо); хүчний хэрэг, хүчингийн хэрэг (эмэгтэйчүүдтэй хүчирхэн явалдсан хэрэг).