Монгол хэлний их тайлбар толь
сурах i
Тайлбар
- ямар нэгэн мэдлэг, заншил мэтийг эзэмших, мэддэг чаддаг болох; эрдэм ном сурах; шатар сурах; тэсвэртэй байж сурах; сурсан нь далай, сураагүй нь балай зүйр; сурах бичиг (аливаа юманд сургах бичиг; хэл зүйн сурах бичиг; сурах бичиг зохиох).
- занших, дадах.
Жишээ өгүүлбэр
гараа өргөж сурах
алга ташиж сурах
муу зан сурах
ирсэн замаараа сурсан дуугаа дуулах