Монгол хэлний их тайлбар толь
[oerdeg]
өртөг
Тайлбар
- таваарыг үйлдвэрлэхэд гарсан хийгээд мөн таваарт биеллээ олсон хийсвэр хөдөлмөрийн зохих хэмжээ хир; өөрийн өртөг (аливаа эд агуурс үйлдвэрлэх, бий болгоход гарсан зардлын нийлбэр); нэмүү өртөг (хөлсний ажилчдаас тодорхой цагт бүтээсэн хөдөлмөрийн хөлсний төлөгдөөгүй хэсэг).
- юмны үнэлэлтийн мөнгөн агуулга, үнэ.
Жишээ өгүүлбэр
худалдан авсан юмны өртөг
тээврийн өртөг
ямар өртгөөр өгөх юм бэ?