Монгол хэлний их тайлбар толь
[uesu]
үс
Тайлбар
- хүн амьтны арьсанд ургах, эвэрлэгээр бүтсэн ширхэглэг зүйл: үс авах (хүний толгойн үс ба арьс шир зэргийн үсийг хутга мэтээр зүйлэн хусч унагаах); үс хагалах хуучирсан (эмэгтэй хүнийг эрд богтлоход толгойн үсийг голоор нь хувааж салгах); үс зайдах (толгойн үсийг орой дээрээ зангидах буюу сүлбээрлэн тогтоох); үс засах (хүний толгойн үсийг янзлах); үс тавих (хүний толгойн үсийг авахгүйгээр зориуд ургуулах); үс даахирах (үс ээдрэн ширэлдэх); үс самнах (хүний үс гэзэг зэргийн ээдэрснийг гаргах мэтэд самаар шүүрдэх, сүлжих); үс ширэлдэх (үс ихэд даахиран бөөгнөрөх); үс сэгсийх (амьтны үс ихэд ургаж сэгсгэр болох); үс шанхлах (а. хүний толгойн үс ихэд ургасныг хоёр тийш хагалж унжуулах; б. хүний толгойн үсийг зүйл бүрээр сайхан болгож боох, сүлжих); үсний даахь (үсний ихэд ээдэрч бөөгнөрсний нь); үсний сэв (үсний даахирсан ээдсэрснийг самнахад зулгаагдаж гарсан үс); үс татах(юманд үс тохируулан хадах; малгайд үс татах); ангийн үс (үслэг ангийн арьс).
- ургамлын эрхтэнд ургасан ширхэглэг үслэг юм.
- ялзарсан, гутсан юман дээгүүр тогтсон үслэг зүйл.