Монгол хэлний их тайлбар толь
[dotor , dotor-a]
дотор
Тайлбар
гадна, гадар гэдгийн эсрэг санаа.
- дотоодод; гэрийн дотор; усан дотор; модон дотор; гай газар дороос, гахай модон дотроос зүйр.
- юмны дотоод тал, дотоод этгээд; тогооны дотор; дээлийн дотор; хамбан гадартай халиун дотортой ардын дуу.
- дотор эрхтэй, гэдэс дотор.
дотор өөх (дотор эрхтэний өөх).
дотор мах (гэдэс).
дотор базлах (гэдэс базлах адил өвдөх).
дотор муудах (гэдэс өвдөж зохисгүй болох).
дотор муутах (гэдэс, дотоод эрхтэн муу болох).
дотор өвдөх (гэдэс өвдөх).
дотор зайлагдах (унаа юманд ширүүн явснаас гэдэс өвдөх).
дотор хуржигнох (гэдэс дуугарах).
дотор мушгилах (дотор базлах).
дотор өвчин (гэдэс, цээжний хөндийн өвчин).
дотрын тасаг (дотор өвчнийг анагаан засах тасаг).
дотрын эмч (дотор өвчнийг анагаахад мэрэгжсэн эмч).
дотор им (амьтны уураг төмс ил бус; дотор имтэй хурга).
дотор гових (өлсгөлөнд дотор тэсэхгүй болох); 4. шилжсэн сэтгэл, санаа, бодлого.
хар дотортой, хөө дотортой (муухай санаатай).
хүйтэн дотортой (нинжийн сэтгэлгүй).
дотор бухимдах (уур хилэн ихэд хөдөлж сэтгэл үймрэх).
дотор цухалдах (дотор бухимдах).
дотор агсах (уур хилэн бадарч тэсч ядан байх).
дотор саруул болох (дотор уужрах).
дотор уужрах (уур хилэн намдах).
муухай дотортой (муу санаатай).
дотроо санах (ухаандаа тогтоон бодох).
дотор өвдөх (өр өвдөх).
хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа хууч (хүний хорлол далд, могойн хорлол ил); 5. дотуур; дотор хувцас; дотор цамц; 6. зуураа, хоорондоо, дунд; гэрийн хэрэг гэр дотроо хууч; бид дотроо маргалдав; тэр хулгайч бидний дотор байгаагаас зайлахгүй; 7. хугацаанд.
@дотор дэгээ (бөхийн мэх).
дотор газар (хятад нутаг).
дотор хүн (хятад хүн)
Жишээ өгүүлбэр
аяганы дотор
нэг сарын дотор багтааж гүйцэтгэх хэрэгтэй
долоо хоногийн дотор дуусгах ёстой ажил