Монгол хэлний их тайлбар толь
журам i
Тайлбар
- хууль, зүй, хэв суртлыг дагаж тогтсон ёс зарчим; ёс журам, суртал журам, хэв журам, заншил журам х о р ш.; манай дотоод журам: журам алдах; нийтийн ёс журам; сахилга журам; намын ерөнхий журам; журам болгох (хэвшил болгож баримтлах); нийгэм журам (социализм).
- эд юманд татсан зурсан зурдас шугам; шугам журам х о р ш.
- юмны нэг зурвас.
- зан суртлын шударга чигч, томъёолог түвшин нь; найрал журам; эв журам; нөхрийн журам; "шударга журам медаль" (гэнэтийн осол аюулаас улс, олон нийтийн хөрөнгө ба хүний амь биеийг аврах хэрэгт онцгой гавъяа байгуулсан иргэдийг шагнах тэмдэг).
Жишээ өгүүлбэр
дэвтрийн журам
журамтай цаас бөс
журам бөс
журам цаас
журам даавуу
голын журам