Монгол хэлний их тайлбар толь
[ejen]
эзэн
Тайлбар
- Ямар нэгэн юмыг бүрэх эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн; гэрийн эзэн; үйлдвэрийн эзэн; малын эзэн; үйлийн эзэн; хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хууч.
эзэн суух (юманд эзэн нь би гэж эзэрхэх; хүний юманд эзэн суух).
эзэн суулгах (өөрийн юмыг бусдад эзэмшүүлж эзэн болгох).
үйлдвэрийн эзэн (капиталист үйлдвэрийн газрын эзэн этгээд, мөлжигч; ажилчдаас ажлын цалин хөлсийг нэмэглүүлэх талаар үйлдвэрийн эзэнд шаардлага тавих).
газрын эзэн (феодалын байгуулал, хамжлага бүхий газар оронд байдаг газар эзэмшигч этгээд; газрын эзний газрыг хураан авч улсын болгох).
- хаант засагт улсад хааныг нэрлэх нэр.
Жишээ өгүүлбэр
эзэн хаан