Монгол хэлний их тайлбар толь
[jisu]
зүс i
Тайлбар
хүний нүүрийн өнгө ба амьтны өнгө.
өнгө зүс, зүс царай х о р ш.; сайхан зүс; муухай зүс; хар зүс; алаг зүс; хээр зүс.
зүс хувирах (юмны өнгө зүс өөр болох).
зүс улайх (нүүр царай улайх, ичингүйрэх).
зүс үзэх (нүүр царайгий нь харах; урьд зүс үзсэн хүн билээ).
зүс буруу (зүс ижил биш, этгээд зүстэй, урьд үзээгүй зүстэй).
зүс хувилах (хүн амьтны царай өнгө зэргийн өөр болон хувирч солигдох).
зүс хувилгах (а. хүний биеийнхээ байдлыг өөрчлөх; б. юмыг сольж хувируулах).