Монгол хэлний их тайлбар толь
[shinggeque]
шингэх
Тайлбар
- ус тос зэргийн юм, юманд нэвтрэн шимтэж орох.
- идсэн юмны боловсорч зохицох.
- сурч мэдрэх юм, мартагдахгүйгээр тогтож хадаашрах, хоногших.
- бусдын юм, өөрийн болж эзэмшигдэх.
- чацуу хоёр юмыг хавсруулан оёход нэгэн этгээд нь дутуу болох.
- ш и л ж с э н бүрмөсөн орогнох.
@нар шингэх (нар жаргах, орох).
нэг шингэх эм (нэг удаа уух хэмжээтэй эм)
Жишээ өгүүлбэр
элсэнд ус шингэх
дээлд тос шингэх
хоол шингэх
тархинд нь шингэтэл хэлэх хэрэгтэй
ашиг болж шингэх.
айлд шингэх, харь улсад нэгэнт шингэх