Монгол хэлний их тайлбар толь
[debqerge]
дэвхрэг
Тайлбар
а м ь т а н шулуун далавчитны салбар язгуурын дэвхэрдэг шавьж, төрөл зүйл олон, ихэд олширвол таримал бэлчээрт хортой.
- дэвхрэг аалз а м ь т а н (аалзны нам, хорхой шавьжийг дэвхрэн барина, өнгө зүйл бүр, бие бяцхан, зарим зүйл монгол газар бий).
- дэвхрэг царцаахай а м ь т а н (бие шаравтар, жигүүр бяцхан, нисэхгүй нэгэн зүйл царцаахай).