Монгол хэлний их тайлбар толь
[degedue]
дээд
Тайлбар
доод гэдгийн эсрэг утга
огторгуйн зүг тийш, юмны толгой буюу цээж этгээд.
юмны эх буюу ах зах тал.
чанараар эрхэм сайн.
өмнөх, өнгөрсөн үе.
эрх үүрэг, зэрэг дэвээр дээгүүр.
боловсролын зэргээр өндөр их.
юмны дээр нь байгаа, нүүр буюу өнгөнд нь байгаа.
хэмжээ бүхий юмны эцэс туйл.
тэргүүн, нэгдүгээр, урьдахь; дээд дэвтэр; дээд морь; дээд боть; дээд хуудас дээдийн хагас (шинийн наймны заримдаг сар); дээд монгол (Хөх нуурын монголчууд)
Жишээ өгүүлбэр
дээд тэнгэр
дээд бие
модны дээд үзүүр
цонхны дээд тал
дээд зовхи
усны дээд тал
манай дээд хотын хүмүүс
салхины дээд талаас
дээд талд нь суух
дээд зэргийн цаг
алтны дээд нь шижир, агтны дээд нь аргамаг, эрдмийн дээд бичиг, эдийн дээд хадаг
нөхрийн дээд
монголын дээд өвөг
манай дээд үе
дээд үеэс үлдсэн өв соёл
дээд эзэн
дээд эрх барих газар
дээд байгууллага
улсын дээд шүүх таслах газар
дээд тушаал
дээд доодын ялгавар
дээд сургууль
дээд боловсрол
дээд мэргэжилтэй
дээд давхрын айл
дээд талын номыг аваал аль
дээд өнгөн будаг нь ховхорчээ
дээд зах нь тавин төгрөг хэрэгтэй
дээд захын баян айл түмэн малтай байв
дээд зах нь уншдаг бичдэг
доод зах нь үсэг таньдаг болов