Монгол хэлний их тайлбар толь
[irugar, irugal]
ёроол
Тайлбар
- авдар сав зэргийн юмны амсрын нөгөө этгээдийн битүү тал.
- уул мод зэргийн өндөрхөн юмны доод хажуу, орчин.
- далай нуур, мөрөн голын усны доод тал.
- хэрэг заргын уг үүсгэл.
- тэрэгний хоёр хашлагын тушаа дундах газар.
Жишээ өгүүлбэр
авдрын ёроол
хувингийн ёроол
уулын ёроолын зам
модны ёроолд суув
усны ёроолын амьтан
далайн ёроол
хэргийн ёроол
ёроол уудлан байцаах
хашлагын ёроол.