Монгол хэлний их тайлбар толь
[oebuer,ebuer]
өвөр i
Тайлбар
арын эсрэг утга.
юмны өмнөх, энгэр, урд этгээд.
- өвөр зурхай (сур харвахад сур өрөх газрын нүүр этгээдэд хоёр нум хэмжиж зурсан зураас; харвасан сум өвөр зурхайгаас дотогш тусвал дутсанд тооцно).
- өвөр Монгол (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутагт орших Монголчууд).
суугаа хүний өвдөг дээрх зай.
Жишээ өгүүлбэр
уулын өвөр
байшингийн өвөр
биеийн өвөр тал
манай мал хайрханы өвөрт бэлчиж байна
өвөр дээр суух.