Монгол хэлний их тайлбар толь
[oboqai]
овоохой
Тайлбар
- унь шургааг мэтээр цамхаг босгож гадуур нь үйс, өвс, эсгий, арьс зэргээр хучиж хийсэн хүн суух оромж; цээжин гэр ч гэдэг; холтсон овоохой; өвсөн овоохой; оторчны овоохой дотор маш дулаан байв; мангасын гэр гэж тэнгэрт тулсан хар овоохой байжээ (үлгэрээс).
- олиггүй муу гэр, орон.
Жишээ өгүүлбэр
манай муу овоохойд хэн ч тоож орохгүй биз