Монгол хэлний их тайлбар толь
[radio]
радио
Тайлбар
- тусгай станцаас явуулах цахилгаан соронзны долгионоор дуу ба тэмдгийг утасгүй илгээх, хүлээн авах арга.
- ийм аргаар дууг хүлээн авах хэрэгсэл.
- ийм аргаар дамжуулж байгаа дуу аялгуу.
- зурагт радио (цахилгаан соронзон долгионы тусламжаар алсаас юмны байдал дүрсийг гаргах дэлгэцтэй радио).
- радио идэвх (цацраг идэвх).
- радио идэвхт (цацраг идэвхт).
- радио хүлээн авагч (радиогоор дамжуулсан авий чимээг хүлээн авах хэрэгсэл).
Жишээ өгүүлбэр
радиог Оросын эрдэмтэн Попов нээн олжээ
радио тавих
радио чагнах