Монгол хэлний их тайлбар толь
[buu]
буу i
Тайлбар
гол төмөртэй галт зэвсэг; ангийн буу; танк эсэргүүцэх буу; хоосон буунаас хорин хүн айх х у у ч.
- буу зэвсэг; буу шуу; буу цоор х о р ш.
бууны ам (гол төмрийн ам).
бууны бөгс (замгийн хойд тал).
бууны замаг (гал авалцуулах хэсэг).
бууны овоо (харааг тохируулах овгор).
бууны хараа (сумны тусгал тохируулагч).
бууны хүхээ (сум хийх хэсэг).
бууны сүмбэ (гол төмөр цэвэрлэх хэрэгсэл).
бууны бянт (гол төмрийн доторхи зураас).
буу тавих (хий буудах).
их буу, үхэр буу (урт гол төмөртэй, том сумтай, алст тусч чадах галт зэвсэг).
цахиур буу (цахиураар гал авалцах буу).
гар буу (авсаар жижиг бууь ойрхон буудахад хэрэглэнэ).
хоёр амтай буу (хоёр гол төмөртэй буу).
☆ буу загас (халим)
Жишээ өгүүлбэр
буу буудах
бууны гол төмөр
бууны гэр
бууны сум