Монгол хэлний их тайлбар толь
[shatu]
шат i
Тайлбар
- өндөр өөд авирахад хэрэглэх хэрэгсэл; төмөр мод, чулуу мэтээр хийнэ, зүйл ялгал олон.
- үе, зэрэг дэв, алхам.
Жишээ өгүүлбэр
олсон шат
модон шат
чулуун шат
цахилгаан шат
дүүжин шат
анхан шатны сургууль
намын анхан шатны байгууллага
боловсролын талаар шат ахих
империализм бол капитализмын дээд шат мөн.