Монгол хэлний их тайлбар толь
[gerel]
гэрэл
Тайлбар
орчин ертөнцийг нүдэнд сэрэгдүүлэх сацраг хүч.
гэрэл сацрах (гэрэл бадран түгэх).
гэрэл тусах (ямар нэгэн юмны гэрэл; туяа юманд хүрэх).
цахилгаан гэрэл (цахилгаан хүчээр асах гэрэл).
гэрэл борлуулах (цахилгаан гэрлийг худалдах).
гэрэл авахуулах (гэрэл үзүүлж үл болох юмыг гэрэлд цохиулах).
гэрлийн хугарал (тархаж байгаа гэрэл юмаар нэвтрэн гарахдаа хугаран өөрчлөгдөх үзэгдэл).
гэрлийн ойлго (тархаж буй гэрэл юманд тусч тулаад буцаж дээш ойх үзэгдэл).
гэрлийн хурд (секундэд 300 мянган километр явах хурд).
гэрэл дохио (өнгө өнгийн гэрэл асах, мөн гэрлийг унтрааж асаах зэргээр өгөх дохио).
рентген гэрэл (тунгалаг бус зүйлд нэвтрэх чадалтай гэрэл; техник эмнэлэг зэрэг зүйлд хэрэглэнэ).
гэрэлд харуулах (рентген гэрэлд биеэ харуулах).
гэрэл зураг (а. гэрэлд эмзэг чанар бүхий тусгай хальсанд юмны дүрс хэлбэрийг буулгах зүй: б. мөнхүү аргаар буулган авсан зураг).
гэрэл зурагч (гэрэл зураг авдаг мэргэжлийн хүн).
гэрэл зургийн газар (гэрэл зураг авах ажил эрхлэх байгууллага).
гэрэл чимэглэл (цахилгаан чимэглэл).
Жишээ өгүүлбэр
нарны гэрэл
цонхны гэрэл
галын гэрэл
гэгээ гэрэл
улаан гэрэл