Монгол хэлний их тайлбар толь
[iragu]
яруу
Тайлбар
- уянгат, сонсголонтой сайхан дуу; яруу дуу; цээлхэн яруу хоолойгоор дуулав; хөгжмийн яруу эгшиг; яруу тунгалаг найрал хөгжим (чавхдаст, дэлдэх, үлээвэр хөгжмийн зэвсгээр бүрдсэн нэг зүйл найрал хөгжим); 2. утга уянга; яруу найраг (айзам хэмжээнд тохируулан зохиосон шүлгийн зохиол); яруу найрагч (яруу найргийн зүйлд мэрэгжсэн хүн); яруу найрлага (бичиг зохиолын утга тодорхой, санаа агуулга нарийн зохицонгуй, үг өгүүлбэр уран найралтайгий нь); яруу алдар (олонд алдаршсан гавьяа, авьяас; цуу; яруу алдарт манай ардын цэрэг).