Монгол хэлний их тайлбар толь
хавтас
Тайлбар
- ном дэвтэр, бичиг зэрэг юмны гадуур хавчаарлан бэхлэх зүйл; бичгийн хавтас; хатуу хавтастай ном; хэргийн хавтас (аливаа албан хэргийг агуулах гадуур хавчаар); хавтаст хэрэг (а. хавтастай албан хэрэг; б. хэрэгтэн этгээдийн хийсэн ялт хэргийн бүрдэл, баримт тэргүүтэнг эмхэтгэсэн албан хэрэг).
- эмээлийн модны доод талын хоёр хавтгай.
- самбар хаалганы нэг тал хавтгай; хаалганы хавтас.
- яст мэлхийн биений гадуур бүрхсэн ясархаг хуяг.
Жишээ өгүүлбэр
эмээлийн хавтас
мэлхийн хавтас.