Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
Бүтээл хайх
EN
Сан
Монгол хэлний их тайлбар толь
Хайх
А
Б
В
Г
Д
Е
Ё
Ж
З
И
К
Л
М
Н
О
Ө
П
Р
С
Т
У
Ү
Ф
Х
Ц
Ч
Ш
Э
Ю
Я
"Ё" үсгээр эхэлсэн 131 үг
ёолох
ёотон
ёотуу
ёохгор
ёохор
ёочин
ёочиндох
ёр
ёргио
ёргиулах
ёргих
ёрдгор
ёрдойлгох
ёрдойх
ёрдолзох
ёрдолзуулах
ёрлох
ёрлуулах
ёрог
ёроол
ёроолгүй
ёроолдох
ёрооллох
ёрооллуулах
ёроор
ёроорлох
ёрч
ёс
ёсгүй
ёслогч
ёслол
ёслох
ёслуулах
ёсоор
ёсорхог
ёсорхох
ёсорхуу
ёст
ёстой
ёсчлох
1
2
3
4
ᠣᠰᠤ
[yosu]
ёс
Тайлбар
юмны зайлшгүй зүй тогтоол, жам тавилан.
хүний дагаж баримтлах хэв хууль, журам зарчим, заншил суртал;
төрийн ёс; хууль ёс; шажны ёс; боловсон ёс; найр хуримын ёс; энэрэх элбэрэх ёс; зөв буруугийн ёс; олон улсын ёс; ард түмний ёс; ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй зүйр; ёс ёмбогор, төр төмбөгөр зүйр;
ёс журам
(хэвшсэн тогтсон заншил суртал, зүй журам, дэглэм, зарчим;
ёс журмыг алдах; ёс журамтай хүн
);
ёс суртахуун
(хэвшсэн тогтсон зан суртал); ёс заншил (тогтсон хэв журам);
ёс дагах
(зүй журам, хэв суртлыг дагах;
ёс дагаж гүйцэтгэв
);
ёс баримтлах
(зүй журам, хэв суртлыг яг ёсчлон гүйцэтгэхийг хичээх);
ёс сахих
(а. зүй журам, хэв заншлыг баримтлан явах; б. хэв төвийг сахиж явах);
ёс хийх
(а. хүнтэй учрахад бие биесийг харилцан хүндэтгэж ёс гүйцэтгэх; б. аливаа ёс заншлыг ёсчлон гүйцэтгэх);
ёс гүйцэтгэх
(хэв журмыг дагаж баримтлан явах);
ёс алдах
(зүй журмаас гажуу явах;
хүндэтгэлийн ёсыг алдах
);
ёс бусчлах
(зүй журмыг дагахгүй, ёс бусаар хэлэлцэх, авирлах);
ёсноос гажуу, ёсноос ангид
(хэвшсэн тогтсон ёс журам, дэглэм зарчимд эс нийлэлцсэн);
албан ёсны
(хувийн биш, хууль зүйн дагуу хүчин төгөлдөр зүйл);
одоо цагийн ёс
(шинээр бий болж хэвшсэн тогтсон ёс журам);
салахын ёс хийх, үдэхийн ёс хийх
(а. зочин гийчнийг явах буцахад нь сүүлчийн мэнд хүргэх ёс гүйцэтгэх; б. нас нөгчигсдийг оршуулахын өмнөхөн эмгэнэлийн ёс гүйцэтгэх);
хагацах ёс хийх
(нас нөгчигсдийг оршуулахын өмнөхөн эмгэнэлийн ёс гүйцэтгэх);
ёсонд хазгар
(а. ёс журмаас гажуу;
би ч энэ өдөр ганц ёсонд хазгар хэрэг хийж орхив;
б. үнэнч шудрага, ёс журмыг үгширтөл баримтлагч;
тэр гуай ч хэлсэндээ хүрэхгүй байх ч гэж харин ёсонд хазгар даа
);
ёсны юм
(бусдад бэлэглэх эд юм);
ёс төдий
(ор нэрийн төдий;
ажлыг ёс төдий гүйцэтгэх
).
Жишээ өгүүлбэр
төрөх ёс
үхэх ёс
хувирах ёс
Арилгах
Сонсох
Нүүр
Сан
Багц
Цэс