Монгол хэлний их тайлбар толь
[qaiir-a]
хайр i
Тайлбар
- дотночлох сэтгэл, дотносох сэтгэл; хайраа дотроо, халаа гаднаа з ү й р; хайр хүрэх /дотнолох сэтгэл төрөх/; хайр булаах /дур маш татах/; хайр ихтэй /маш хайртай, маш янаг/; хайрын сэтгэл /янагийн сэтгэл, дотнын сэтгэл/;эхийн хайр ** /эхийн энэрэл, өрөвч сэтгэл/; **халуун хайр /маш дотно сэтгэл/; хайр найргүй, хайр гамгүй /гамгүй, хайрлах сэтгэлгүй/.
- өршөөл хишиг; хайр хишиг, өршөөл хайр, хайр хүндэтгэл хорш; нам засгийн минь хайр хишиг.